Эмчилгээний зөвлөх тун хоногийн тун биеийн жинд 50мг/кг, ГРОПРИНОСИН - РИХТЕР® 1мл сироптой тэнцэнэ – биеийн жинд 1мл/кг гэж тооцож тунг ижил хэмжээтэй 3-4 удаа хуваан өдрийн турш ууж хэрэглэнэ. Эмчилгээний тунг хүснэгтээс харна уу. Herpes simplex I болон II типийн вирүсээр үүсгэгдсэн арьс ба салстын халдвартай хүүхдэд:Хоногийн тунг биеийн жинд 1мл/кг гэж тооцож тунг ижил хэмжээтэй 3-4 удаа хуваан өдрийн турш ууж 10-14 хоногийн турш хэрэглэнэ (шинж тэмдэг арилтал). Дархлал суларч амьсгалын дээд замын халдварт өртөмтгий хүүхэд: Хоногийн тунг биеийн жинд 50мг/кг-аар тооцон 3-4 удаа, эмчилгээг 21 хоног үргэлжлүүлнэ (эсвэл 3 ээлж эмчилгээгээр 7-10 хоног ).Дархлал суларсан тохиолдолд эмийн ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 3-9 долоо хоног үргэжилнэ. 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхгүй.Насанд хүрэгсэд болон хижээл настан:Эмчилгээний зөвлөх хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д (биеийн жинд 1мл/кг байна) тооцно. Хоногт 3гр, өөрөөр хэлбэл хоногт 60мл сиропыг хэрэглэнэ. Эмчилгээний хоногийн тун нь 4гр-ийг 3-4 хувааж хэрэглэнэ. Эмчилгээний хоногийн дээд хэмжээ – 4гр (хоногт 80мл сироп).
Үйлдвэрлэсэн улс: Унгар