Илүү бат бэх, өтгөн үстэй болоход дэмжлэг үзүүлнэ
Хүний биед гүйцэтгэх 2 дахь чухал үүрэг бол Арьс, Үс, Хумсны эрүүл мэндийг хадгалахад туслах Кератин нь таны арьс, үс, хумсыг бүтээгч суурь уураг юм. Биотин нь кератиний био бүтцийг сайжруулж, цаашдаа үс, хумсны эрүүл мэндийг хадгалахад тусалдаг. Үс ургалтанд биотин ашигтай эсэхийг судлахаар 2015 онд судалгаа хийжээ. 3 сарын туршид, үс нь шингэрсэн насанд хүрсэн эмэгтэйчүүдийг оролцуулсан байна. 30 эмэгтэй биотиноор баялаг далайн уургийн нэмэлт хэрэглэсэн ба өөр 30 эмэгтэйд плацебо хэрэглүүлсэн байна. Нэмэлт хэрэглэж эхлэхээс өмнө тэдний хуйхны зургийг дарж, 90 хоногийн дараах ижил хэсгийн зурагтай харьцуулсан байна. Үр дүнд нь биотиноор эмчилсэн эмэгтэйчүүдийн бай талбай дахь үсний тоо илэрхий нэмэгдсэн байна. Биотин хэрэглэх нь мөн хэвийн үеийн үс уналтыг илэрхий бууруулсан байна. Судалгааны үед ямар нэгэн гаж нөлөө илрээгүй. Судлаачид Биотинийг үс шингэрэх болон унах үед хэрэглэхэд үсний ургалтыг дэмждэг, үс уналтыг бууруулдаг гэсэн дүгнэлтэнд хүржээ.