А амин дэм төрөл бүрийн бодисын нийлэгжилтэд оролцдог (уураг, өөх тос, мукополисахаридын) ба арьс, салст бүрхүүл болон харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангадаг. D3 амин дэм бие махбодод кальци, фосфорын тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Түүний дутагдлын үед ясны эдэд кальцийн агууламж багасдаг (остеопороз буюу яс сийрэгжих).В1 аминдэм зүрх болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.В2 аминдэм эдийн нөхөн төлжилт, түүний дотор арьсны эсийн нөхөн төлжилтөд оролцоно. В6 аминдэм яс, шүд, буйлны бүтэц, үйл ажиллагааг дэмжиж, цус төлжилтөнд нөлөөлж мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана. В12 аминдэм цус төлжилтөнд оролцож, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслана. В бүлгийн амин дэмүүд бие махбодын бодисын солилцоог зохицуулдаг төрөл бүрийн ферментийг үүсэхэд оролцдог. С аминдэм биологийн идэвхт бодисын исэлдэлтэнд оролцож, холбогч эд, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтийг зохицуулж, стероид бүтэцтэй дааврын үүсэлтийг идэвхжүүлж, хялгасан судасны нэвчимхий чанарыг хэвийн болгоно. С аминдэм бие махбодын халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, үрэвслийн урвалыг багасгадаг.РР амин дэм ба Д-пантенол – уургын бодисын солилцоо, холестерин ба тосны хүчлийн нийлэгжилт, энерги үүсэхэд оролцдог коферментууд бөгөөд төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай. Хүүхдэд зориулсан Пиковит сиропыг амин дэм ба эрдэс бодисын хэрэгцээ ихэссэн үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Үүнд: сургуулийн насны хүүхэд ядрах, биеийн хүчний болон мэдрэл сэтгэцийн ачаалал ихсэх, хоолны дуршил буурах, тогтмол бус, зохисгүй нэгэн төрлийн хооллолттой үед, өвчин эдгэрэх үе шатанд, бие махбодын халдвар болон ханиад эсэргүүцэх чадварыг сайжруулахад хэрэглэнэ. Хими эмчилгээний үед хавсарч хэрэглэнэ.