Кальци, витамин Д болон бичил элементүүдийн (цайр, зэс, марганец, бор) хэрэгцээг тохирсон хоолны дэглэмээр хангаж чадахгүй байгаа үед тэдгээрийн дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ. Ялангуяа удаан хугацааны дутагдал, тогтмол бус болон тэнцвэржүүлээгүй хооллолт, эдгээр тэжээлийн бодисын хэрэгцээ ихсэх үед хэрэглэнэ. Тухайлбал: Янз бүрийн шалтгаантай ясны сийрэгжилтийн бүрдэл эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт Жирэмсэн болон хөхүүл үе Өсөлтийн идэвхтэй үедээ байгаа 6-аас дээш насны хүүхэд
Үйлчлэгч бодис: кальций (кальцийн цитрат ба кальцийн карбонат) 250мг, Витамин Д3 50МЕ, цайр (цайрын исэл) 2мг, зэс (зэсийн исэл) 0,5мг, марганец (марганцийн сульфат) 0,5мг, бор (натрийн борат) 50мкг
6-12 насны хүүхдэд 1 шахмалаар хоногт 1 удаа хооллох үед хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1 шахмалаар хоногт 2 удаа хооллох үед хэрэглэнэ. 20 долоо хоногтойгоос дээш жирэмсэн ба хөхүүл үед 1 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа: Ясны сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлт болон бүрдэл эмчилгээнд хэрэглэх хугацааг эмч хүн бүрт өвөрмөцөөр тогтооно. Витамин Д3 болон кальцийн дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэх ээлж эмчилгээний дундаж хугацаа 4-6 долоо хоногоос багагүй байна. Жилийн хугацаанд явуулах давтан ээлж эмчилгээний тоог хүн бүрт өвөрмөцөөр тогтооно. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн: тунг тохируулах шаардлагагүй. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн: хүнд явцтай бөөрний дутагдлын үед Кальцемин бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Настангуудын хэрэглээ: насанд хүрэгсдийн тунгаар хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагаа багасаж болзошгүйг анхаарах хэрэгтэй.