Кальци, витамин Д болон бичил элементүүдийн (цайр, зэс, марганец, бор) хэрэгцээг тохирсон хоолны дэглэмээр хангаж чадахгүй байгаа үед тэдгээрийн дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ. Ялангуяа удаан хугацааны дутагдал, тогтмол бус болон тэнцвэржүүлээгүй хооллолт, эдгээр тэжээлийн бодисын хэрэгцээ ихсэх үед хэрэглэнэ. Тухайлбал: Янз бүрийн шалтгаантай ясны сийрэгжилтийн бүрдэл эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт, Жирэмсэн болон хөхүүл үе Өсөлтийн идэвхтэй үедээ байгаа 6-аас дээш насны хүүхэд
кальций (кальцийн цитрат ба кальцийн карбонат) 250мг, Витамин Д3 50МЕ, цайр 2мг, зэс 0,5мг, марганец 0,5мг, бор 50мкг
6-12 насны хүүхдэд 1 шахмалаар хоногт 1 удаа хооллох үед хэрэглэнэ.Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1 шахмалаар хоногт 2 удаа хооллох үед хэрэглэнэ. 20 долоо хоногтойгоос дээш жирэмсэн ба хөхүүл үед 1 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа:Ясны сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлт болон бүрдэл эмчилгээнд хэрэглэх хугацааг эмч хүн бүрт өвөрмөцөөр тогтооно.Витамин Д3 болон кальцийн дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэх ээлж эмчилгээний дундаж хугацаа 4-6 долоо хоногоос багагүй байна.
Үйлдвэрлэсэн улс: Герман