Дуовит” хальсанцар бүрхүүлтэй энэ шахмал нь эрчүүдийн идэвхтэй амьдралд чухал хэрэгцээт амин дэм ба эрдэс бодисыг агуулна. Аминдэм болоод эрдэс бодис нь хүний эд эс бүрийн бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас бодисын солилцоог хэвийн явуулахад хоол тэжээлээс гадна хүрэлцэхүйц хэмжээний аминдэм, эрдэс бодис шаардлагатай. Орчин үеийн амьдралын хэмнэлээс үүдсэн байж болох хоол тэжээлийн найрлага дахь амин дэм, эрдэс бодисын дутагдал нь улмаар хөдөлмөрийн чадвар буурахад хүргэдэг. Амин дэм ба эрдэс бодисын зохист нөөц нь бие махбодийн дасан зохицох үйл явцад тусалж, стрессийн улмаас үүсдэг хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний хорт нөлөөнөөс хамгаалдаг. Бие махбодь амин дэм, эрдэс бодисыг нийлэгжүүлдэггүй, зөвхөн хоол тэжээлийн хамт гаднаас авч хэрэглэдэг тул тэдгээрийг хүнстэй хамт авч чадаагүй тохиолдолд хүнсний нэмэлт байдлаар хэрэглэх нь зүйтэй. Өдөр тутмын стресс, оюуны болон биеийн хүчний хэт ачаалалд байдаг “өндөр идэвхтэй” эрчүүдэд зарим төрлийн амин дэмүүд, ялангуяа чөлөөт радикалуудыг устган хэт исэлдэлтийг багасгах үйлдэл бүхий А,С,Е аминдэмүүд, цусны эргэлтийг дэмжихийн тулд гомоцистейны хэмжээг бууруулдаг, эрдэс бодисуудтай хамтран бодисын солилцоонд оролцож энергийн хангалтыг нэмэгдүүлдэг, эд эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг В бүлгийн амин дэмүүд онцгой чухал хэрэгцээтэй байдаг.Амин дэм ба эрдэс бодисын зохист найрлага бүхий хальсанцар бүрхүүлтэй “Дуовит” бэлдмэлийг бие махбодь дахь витамины өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангах зорилгоор болон, хоол хүнсний бүтэц найрлага хангалтгүй байгаа үед хүнсний нэмэлт хэлбэрээр хэрэглэнэ. Өдөрт нэг шахмалыг уухад хоногийн хэрэгцээг бүрэн хангана.
Витамин А 1000 мкг, Витамин D 5 мкг, Витамин В1 1.5 мг, Витамин В2 0.7мг , Витамин В6 2 мг, Витамин В12 6 мкг, Витамин С 60 мг, Витамин Е 30 мг, Ниацин 20 мг, Пантотены хүчил 6.4 мг, Фолийн хүчил 200 мкг, Биотин 30 мкг, Цайр 15 мг, Төмөр 10 мг, Зэс 2 мг, Йод 150 мкг, Магни 100 мг, Марганец 3.5 мг
Өдөр бүр нэг шахмалыг хооллох үедээ бүхлээр нь залгиж ууна. Жилд 2-3 удаа нэгээс хоёр сарын хугацаагаар ууж хэрэглэнэ.