Эмэгтэйчүүдийн “Дуовит” хэмээгдэх хальсанцар бүрхүүлтэй энэ шахмалд байх чухал шаардлагатай амин дэм ба эрдэс бодисын агууламж эмэгтэй хүний хэрэгцээ шаардлагад бүрэн тохирохуйц зөв хэмжээгээр бүрдсэн учраас орчин үеийн амьдралын “галзуу” хэмнэлээс болж үүсдэг ядаргаа, сульдаанаас сэргийлэх зорилгоор ажил хэрэгч эмэгтэй хүн бүрийн зайлшгүй хэрэглэвэл зохих бүтээгдэхүүн юм. Ялангуяа түүний найрлагад ордог төмөр нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд цус багадалтын эсрэг чухал ач холбогдолтой бол фолийн хүчил ба витамин В12 нь цусны улаан эсийг төлжүүлэхэд, витамин С нь төмрийг шимэгдүүлэх болон коллаген үүсэлтэд, В бүлгийн витаминууд нь бие махбодийг энергээр тэтгэх, арьс хамгаалахад чухал үүрэгтэй. Мөн кальцийн агууламж ихтэйн хувьд эмэгтэй хүний яс ба шүдийг бэхжүүлэх, Вит D – гийн нийлэгжилтийг нэмэгдүүлж бие махбодь дахь кальцийн хуваарилтыг зөв болгон ясны сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой. Амин дэм ба эрдэс бодис нь мөн жирэмсэн эхийн эрүүл мэнд, ургийн зөв өсөлт хөгжилтийг тэтгэдэг. Ажил амьдралын байнгын стресс, сандрал, бухимдал зэрэг нь зөв хооллох нөхцөл бололцоог алдагдуулж аминдэм, эрдэс бодисын дутагдлыг үүсгэж болох юм. Ийм тохиолдолд хүнсний нэмэлт байдлаар хэрэглэх шаардлагатай байдаг. Бие махбодь амин дэм, эрдэс бодисыг нийлэгжүүлдэггүй, зөвхөн хоол тэжээлийн хамт гаднаас авч хэрэглэдэг тул тэдгээрийг хүнстэй хамт авч чадаагүй тохиолдолд Амин дэм ба эрдэс бодисын зохист найрлага бүхий хальсанцар бүрхүүлтэй “Дуовит” бэлдмэлийг эмэгтэй хүний бие махбодь дахь амин дэмийн өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангах болон, хоол хүнсний бүтэц найрлага хангалтгүй байгаа үед хүнсний нэмэлт хэлбэрээр хэрэглэнэ.
Витамин А 800 мкг, Витамин D 5 мкг, Витамин В1 1.4 мг, Витамин В2 2мг , Витамин В6 1,4 мг, Витамин В12 1 мкг, Витамин С 50 мг, Витамин Е 10 мг, Ниацин 18 мг, Пантотены хүчил 5 мг, Фолийн хүчил 200 мкг, Биотин 30 мкг, Цайр 15 мг, Төмөр 14 мг, Кальци 450, Зэс 2 мг, Йод 150 мкг, Магни 50 мг
Өдөр бүр нэг шахмалыг хооллох үедээ бүхлээр нь залгиж ууна. Жилд 2-3 удаа нэгээс хоёр сарын хугацаагаар ууж хэрэглэнэ. Зохих тунгаар хэрэглэх үед гаж нөлөө илэрсэн талаар одоогоор мэдээлэл байхгүй. Ховор тохиолдолд ходоод гэдэсний замын хямрал, ялангуяа өлөн үед хэрэглэвэл илэрч болно. Бамбай булчирхайн үйл ажиллагааны хямралтай (хэт идэвхжилтэй), бэлдмэлийн орц найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшилтэй хүнд хэрэглэж болохгүй. Энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг (харшилтай) бол хэрэглэхээс татгалзвал зохино.