Витамин Д -ийн дутагдлыг нөхөх, дутагдлаас сэргийлэх: Витамин Д нь Хүний биед 200 гаруй үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа шүд, яс, булчин болон дархлаа тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Гэдэсний ханаар кальцийн шимэгдэлтийг сайжруулж ясны эдэд зөөвөрлөнө, бөөрний сувганцараар кальцийн эргэн шимэгдэлтийг ихэсгэнэ, кальци фосфорын солилцоог зохицуулснаар хүний бие махбодид ясжилт, ялангуяа бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, шүд ургалтыг сайжруулах онцгой нөлөөтэй. мөн дархлаа тогтолцооны үйл ажиллагааг идэвхжүүлнэ.