С витамины дутагдал (чийг бам өвчин), гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлсэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ. С витаминыг оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд мөн хэрэглэнэ.
Аскорбины хүчил 0,1г Натрийн гидрокарбонат 0,5г Натрийн метабисульфит 0,002 г Тарилгын нэрмэл ус 2 мл
Насанд хүрэгчдэд: Хоногт 70-150 мг-аар булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэнэ. Жирэмсэн ба хөхүүл үед: хоногт 70-150 мг-аар булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэнэ. Хүүхдэд: хоногт 40 мг-аар булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэнэ.