Нүдний үрэвсэлт болон бусад өвчнүүд (зовхины үрэвсэл, салстын үрэвсэл, эвэрлэг болон солонгон бүрхэвчийн үрэвсэл, блор цайх г.м), ходоод болон дээрх гэдэсний шархлаа, гуурсан хоолойн багтраа хийгээд бусад өвчний бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ.
Зуун настын шингэн ханд- 0.4мг Натрий хлорид- 8.5 мг Тарилгын ус 1 мл хүртэл агуулагдана
Арьсан дор тарьдаг. 1мл- ээр (хоногийн дээд тун 3-4мл) өдөр бүр тарина. 5 хүртэлх настай хүүхдэд 0.2-0.3 мл- ээр 5 дээш настай хүүхдэд 0.5мл- ээр тарьдаг. Ээлж эмчилгээ нь 30-50 тарилга байх бөгөөд давтах ээлж эмчилгээг 2-3сарын завсарлагатайгаар явуулна. Гуурсан хоолойн багтраа өвчний үед 1-1.5 мл- ээр 10-15 хоног өдөр бүр тариад цаашид 2 хоногт 1 удаа тарих бөгөөд ээлж эмчилгээнд нийт 30-35 тарилга хэрэглэнэ. Тарьсан хэсэгт өвдөлттэй байгаа үед тарихын өмнө 2%- ийн 0.5 мл новокаины уусмалыг тарьдаг.