Гинокапс форте кандида үтрээний мөөгөнцөр, трихомонадаар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл болон үтрээний холимог халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
1 капсулд метронидазол 500мг, миконазол нитрат-100мг Туслах бодис: Полисорбит 80, зөгийн жилий, наранцэцэгийн тос. Желатинан капсулын бүрхүүлийн найрлага: желатин, глицерин, метилпарагидроксибензоат, цэвэршүүлсэн ус, титаны диоксид, будагч”, “шарЕ-110. Шинж чанар: Цайвар хүрэн өнгөтэй, тунгалаг биш, уян, оёдолтой, үзүүртэй өндөг хэлбэрийн зөөлөн желатинан капсул. Капсулд цайвар шараас бараан шар өнгөтэй тосон суспензи агуулагдана. Хадгалах явцад холимог нь үелж болзошгүй.
Гинокапс форте капсулыг үтрээний гүнд хийж хэрэглэнэ. Трихомониазын үед 1 капсулаар унтахын өмнө 10 хоногийн турш метронидазолтой хавсарч хэрэглэнэ.Үтрээний халдварын үед 1 үтрээний капсулаар хоногт 1-2удаа 10 хоногийн турш хэрэглэнэ.Үтрээний мөөгөнцөрийн үед 1 үтрээний капсулыг хоногт 1 удаа 10 хоногийн турш үтрээний гүнд хийж хэрэглэнэ.Эмгэг дахих буюу бусад эмчилгээнд тэсвэртэй үтрээний үрэвслийн үед өглөөд 1, оройд 1 капсулаар хоногт 2 удаа 14 хоногийн турш хэрэглэнэ.Хүүхдэд хэрэглэхгүй.Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны дутагдлын үед метронидазолын клиренс өөрчлөгдөнө. Метронидазолын цусан дахь концентраци ихсэн тархины эмгэг / энцефалопати/ шинжийг ихэсгэдэг учир элэгний элэгний энцефалопати-тай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Ийм өвчтөнд хоногийн тунг 1/3 хүртэл багасгаж хэрэглэнэ.