Мультипробиотик+Пребиотик
Лактобактери (Lactobacillus helveticus, Lactobacillusacidophilus, Lactobacillus bulgaricus) – 2,3 х 109 КОЕ/г
Стрептококк (Streptococcus thermophilus) – 4,5 х 108 КОЕ/г
Бифидобактери (Bifidobacterium bifidum, Bifidobacterium longum, Bifidobacterium infantis) – 1.75 х 109 КОЕ/г
Инулин 600 мг
Бифидобактери нь хүүхдийн хоол боловсруулах замд байрлах ашигтай нянгийн үндсэн хэсэг юм.
Бифидобактери нь хүүхдийн ходоод гэдсэнд орж ирсэн төрөл бүрийн ялзруулагч болон өвчин үүсгэгч
бичил биетнүүдийн үржин олшрохыг дарангуйлахаас гадна нүүрс усыг боловсруулахад тусалдаг
ашигтай бактери юм.
Лактобактер нь гэдсэн доторх бичил орчныг (микрофлор) бүрдүүлдэг чухал бактерийн нэг бөгөөд
тэдгээр нь хүний хоол тэжээлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Лактоз болон бусад нүүрс усыг сүүний
хүчил болгон хувиргаж, хүчиллэг орчинг үүсгэх ба ийм орчин нь олон төрлийн эмгэг төрүүлэгч бактери,
мөөгөнцрийн өсөлтийг саатуулдаг.
Streptococcus thermophilus – бол дулаан орчинд өсөж үрждэг, хүний биед ашиг тустай сүүний хүчлийн
бактери юм. Энэ бактери нь гэдэсний орчин дахь хүчиллэг байдлыг багасгаснаар, хүний биеийн аль
нэг хэсэгт нөхцөлт-эмгэг үүсгэгч вирус эсвэл бусад бичил биетнүүд (бактери, мөөгөнцөр, эгэл
биетэн) үржин олширч өвчин үүсгэхээс сэргийлдэг.
Мөн сүүний шингэцийг сайжруулна.