Цефиксим нь ууж хэрэглэдэг идэвхтэй антибиотик бөгөөд in vitro орчинд хийгдсэн туршилтаар Грам эерэг болон Грам сөрөг бактерийн олон төрөл, омгуудад өргөн хүрээний нян үхүүлэх (бактерицид) нөлөө үзүүлнэ. Энэ бэлдмэлийг түүнд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн, дор дурьдсан цочмог халдваруудын үед эмчилгээнд хэрэглэнэ.
10-аасдээш настай хүүхэд болон насанд хүрэгчдэд: халдварын хүнд хөнгөнөөс хамааран хоногт 200-400 мг-аар хэрэглэнэ. Тунг нэг дор эсвэл өдөрт 2 тэнцүү хуваан хэрэглэж болно. Хүүхдэд тохирсон хоногийн тун нь хоногт 8 мг/кг. Нийт тунг нэг дор эсвэл хоногт 2 тэнцүү хувааж хэрэглэнэ.