Насанд хүрэгчдэд: өдөрт 1 туншил /Мекобаламин 500 мкг/тунгаар булчинд эсвэл венийн судсанд тарих ба давтан тунг долоо хоногт 3 удаа тарина. Эмчилгээ эхэлснээс 2 сарын дараа, тунг аажмаар багасгасаар 1-3 cap тутамд 1 туншилд хүргэнэ. Хэрэглэх арга зүй: зөвхөн булчинд болон венийн судсанд тарина. Туншилтэй бэлдмэлийг зөвхөн ганц удаа хэрэглэнэ. Хэрэв шингэн тунгалаг биш эсвэл тунадас үүссэн бол хэрэглэж болохгүй. Хэрэглэгдээгүй үлдсэн шингэнийг дахин хэрэглэхгүй байх. Энэ бэлдмэл гэрлийн нөлөөгөөр амархан задардаг бүтээгдэхүүн учраас хайрцагыг задалсны дараа шууд хэрэглэх ёстой. Нарны шууд тусгалд ил хадгалж болохгүй. Эд болон мэдрэлд таагүй нөлөө үзүүлэхээс сэргийлж булчинд дараах зааврын дагуу тарина. Үүнд: Нэг тарьсан газраа дахин тарихгүй байх. Хүүхэд, ялангуяа дөнгөж (гүйцэд ба дутуу) төрсөн нярай, хөхүүл хүүхдүүдэд Мекобаламин тарилгыг тарихдаа онцгой анхаарах. Мэдрэлжилт ихтэй газарт тарихгүй байх. • Хэрэв тарианы зүүг хатгаж оруулах үед хүчтэй өвдөх эсвэл цус гарвал зүүг шууд сугалж шинэ өөр газарт тарина.