Төрөл бүрийн шалтгаанаар үүссэн хавагнах хам шинж Бөөрний шалтгаант хавагнах хам шинж Зүрхний архаг дутагдал, ялангуяа уушгины хавангийн үед Тархины хаван; Хүнд хэлбэрийн цусны даралт ихсэлт; Цусны даралт ихсэлтийн криз;
Насанд хүрэгсдэд зөвлөх тун: 40-80мг фуросемидийг өдөрт нэг удаа эсвэл нэг өнжөөд уулгаж хэрэглэнэ. Тунг өвчтөний нас болон өвчний шинж тэмдгээс шалтгаалан өөрчлөх боломжтой. Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд энэхүү бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэх боломжтой. Гэсэн хэдий ч хорт даралт ихдэлтийн үед энэхүү эмийг бусад даралтын эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх нь зүйтэй.