АЦЦ – цэр шингэлэх бэлдмэл нь хүүхэд, насанд хүрэгчдийн цэрний зуурамтгай чанарыг багасгаж ялгаралтыг хөнгөвчилж, цэр ховхлох боломжийг бүрдүүлнэ.АЦЦ-г дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: ховхроход хүндрэлтэй, өтгөн цэр бүхий гуурсан хоолойн цочимог ба архаг үрэвсэл, гуурсан хоолойн бөглөрөлт үрэвсэл, гуурсанцарын үрэвсэл, гуурс тэлэгдэх өвчин (бронхэктази), уушгины хатгалгаа, ларингит, трахеит, томуу, гуурсан хоолойн багтраа, муковисцидоз, синусит зэрэг амьсгалын замын өвчин, дунд чихний үрэвсэлийн (отит) үед хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис: ацетилцистеин.Нэг уусдаг шахмалд 100 мг ацетилцистеин агуулагдана.Туслах бодис: аскорбины хүчил, усгүйжүүлсэн нимбэгний хүчил, усгүйжүүлсэн лактоз, маннитол, натрийн цитрат, натрийн гидрокарбонат, усгүйжүүлсэн натрийн карбонат, натрийн сахаринат, бөөрөлзгөний үнэр оруулагч
АЦЦ 100 бэлдмэлийг өөр тунгаар зөвлөөгүй бол дараах тунгаар хэрэглэнэ.Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхдэд2 шахмалыг хоногт 2-3 удаа (хоногт 400-600 мг ацетилцистеин)6-14 насны хүүхдэд1 шахмалыг хоногт 3-4 удаа (хоногт 300-400 мг ацетилцистеин)2-5 настай хүүхдэдНэг шахмалыг хоногт 2-3 удаа (хоногт 200-300 мг ацетилцистеин)Муковисцидоз 6-с дээш насны хүүхдэд2 шахмалыг хоногт 3 удаа (хоногт 600 мг ацетилцистеин)2-6 настай хүүхдэд1 шахмалыг хоногт 4 удаа (хоногт 400 мг ацетилцистеин)30кг-с дээш жинтэй Муковисцидозтой өвчтөнд хоногт 800мг хүртэл тунгаар хэрэглэж болно.Бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэснээр эмчилгээний үйлдэл илэрнэ.Хэрэглэх арга:Хоол идсэний дараа хэрэглэнэ.Бэлдмэлийг бүрэн ууссаны дараа ууж хэрэглэнэ.Уусдаг шахмалыг аягатай усанд бүрэн уусгаад дуустал нь ууна.Шингэн зүйл хангалттай уувал цэр шингэлэх үйлдэл нь нэмэгдэнэ.