Анзибелын шахмал нь дунд зэргийн халдварын улмаас үүссэн хоолой залгиурын үрэвслийн үед үүсэх үрэвслийн хам шинжийг хэсэг хугацаанд бууруулах үйлдэл үзүүлнэ.
Анзибелын шахмал бүрд үйлчлэгч бодис: хлоргексидины гидрохлорид 5мг, бензокайн 4мг, эноксолон 3мг, амт оруулагч (лимон болон зөгийн бал/ментол/чихэр өвс/цагаан гаа/эхинацея/амт оруулагчгүй буюу амтгүй) чихэрлэг амт оруулагч калийн ацесульфам, сорбитол тус тус агуулагдана.
Анзибелын шахмалыг ам залгиурын хэсэгт хүлхэж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд: 1 шахмалыг аажим хүлхэж хэрэглэнэ. Хоногийн дээд тун нь 8 шахмал бөгөөд 2-3 цагийн зайтай хэрэглэнэ.
6-12 насны хүүхдэд: 1 шахмалыг аажим хүлхэж хэрэглэнэ. Хоногийн дээд тун нь 6 шахмал б өгөөд 4-5 цагийн зайтай хэрэглэнэ.
Шахмалыг амны хөндийд аажим хүлхэх шаардлагатай. Шахмалыг зажилж болон залгиж болохгүй. Учир нь Анзибел шахмал нь ам залгиурын үрэвсэл бүхий хэсэгтэй шууд хүрэлцсэнээр удаан хугацаагаар эмчилгээний эерэг нөлөө үзүүлнэ.