ИЮХАН Н ФЛУ –г томуугийн А ба В вирүсийн халдварын шинж тэмдэг 48 цагаас ихгүй хугацаанд илэрч байгаа насанд хүрэгчид болон 2 долоо хоногоос дээш насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэнэ (энэхүү эмийг 36 долоо хоногоос бага тээлтийн настай нярайд зориулагдаагүй болно).ИЮХАН Н ФЛУ –г 1 ба түүнээс дээш насны эмчлүүлэгчдийн томуугийн А болон В вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. (Дархлаажуулалт бол томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх анхан шатны арга юм.
Хатуу бүрээс тус бүрт Осельтамивир фосфат 98.5мг (75мг осельтамивиртай дүйцэнэ) агуулагдана.
Томуугийн A бa B вирүсийн халдвар: Эмчилгээг томуугийн шинж тэмдэг илэрч эхэлсэн эхний хоёр хоногт аль болох эрт эхлэх нь зүйтэй. Энэ эмийг хооллох үедээ эсвэл өлөн үед хэрэглэж болно; гэхдээ хооллох үед тэсвэрлэх чанар хүчжиж болзошгүй.
Насанд хүрэгчид болон өсвөр насныхан (13 ба түүнээс дээш нас): Осельтамивир 75мг тунгаар хоногт хоёр удаа 5 хоногийн турш ууж хэрэглэхийг зөвлөнө. Бүрээсийг залгихад хүндрэлтэй байгаа насанд хүрэгчид болон 13 ба түүнээс дээш өсвөр насны хүнд ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх ИЮХАН Н ФЛУ нунтаг хэрэглэхийг зөвлөнө.
Нярай болон хүүхэд (1-12нас): 40кг-аас дээш биеийн жинтэй, бүрээсийг залгиж чадах хүүхдэд насанд хүрэгчдийн тун 75мг бүрээсийг хоногт хоёр удаа буюу ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан ИЮХАН Н ФЛУ нунтагыг 30мг ба 45мг тунгаар хэрэглэх эмчилгээний өөр хувилбараар хийнэ.