Систолын үйл ажиллагаа алдагдсан өвчтөний зүрхний үйл ажиллагааны дутмагшлын эмчилгээ (NYHA ангилалаар II-IV).Юперио™ бэлдмэл нь эналаприлтэй харьцуулбал зүрх-судасны эмгэгийн улмаас нас баралт болон зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай холбоотойгоор эмнэлэгт хэвтэлтийг багасгадаг.Мөн түүнчлэн Юперио™ нь эналаприлтэй харьцуулбал бүх шалтгаанаар нас баралтыг багасгадаг байна.Юперио™ бэлдмэлийг зүрхний дутагдлын бусад төрлийн эмчилгээтэй хослуулан АХФ саатуулагч эсвэл АР хориглогч бэллдмэлүүдийн оронд хэрэглэдэг.
97мг/103мг сакубитрил ба валсартаны гидратжуулсан бүрдэлт натрийн давс 226.206 мг
Юперио™ бэлдмэлийг 97мг/103мг-н зорилтот тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ. Эхлээд Юперио™ бэлдмэлийг 49мг/51мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэж эхэлдэг. Харин ангиотензин-хувиргагч ферментийг саатуулагч (АХФ) буюу ангиотензин II рецепторыг хориглогч (БРА) эмийг одоо хэрэглэж байгаа өвчтөнд Юперио™24мг/26мг тунтай бэлдмэлийг өдөрт 2 удаа хэрэглэж эхлэх бөгөөд мөн урьд нь АХФ-г саатуулагч эмийг бага тунгаар хэрэглэж байсан өвчтөнд энэхүү тунгаар хэрэглэж болно. Зохимжоос хамааран Юперио™ бэлдмэлийн тунг 2-4 долоо хоног тутамд хоёр дахин нэмэгдүүлэх замаар зорилтот тун болох Юперио™ 97мг/103мг тунд хүргэж өдөрт 2 удаа хэрэглэнэ.