Арьсан дор, судсан дотор болон булчинд тарьж хэрэглэнэ. Хаана тарих нь эмчилгээний зорилгоос хамаарна. Хэрэв артерийн даралт огцом унасан бол судсан дотор аажим шахаж тарина. Нугасанд мэдээ алдуулалт хийхийн өмнө; халдварт өвчний ид үед даралт нэмэгдүүлэх зорилгоор арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ. Судсанд шууд шахаж эсвэл дуслаар хийнэ. Судсанд шууд шахаж хийхдээ 0,02-0,05 г (50 мг/мл түвшрүүлэг бүхий 0,4 - 1 мл уусмал) тунгаар судас руу маш аажим шахаж тарина. Дуслаар хийхдээ натрийн хлоридын изотоник (0.9% 100-800 мл) уусмал дээр 0,06-0,08 г эфедрин хийж найруулна. Арьсан дор тарих бол 0,02-0,05 г (50 мг/мл түвшрүүлэг бүхий 0,4 - 1 мл уусмал) тунгаар хоногт 1 - 2 удаа тарина. Нугасанд мэдээ алдуулалт хийх үед даралт огцом буурахаас сэргийлж, арьсан дор 50 мг/мл түвшрүүлэг бүхий 1 мл уусмалыг мэдээгүйжүүлэг хийхээс 10-30 минутын өмнө тарина. Арьсан дор тарьж хэрэглэх дээд тун насанд хүрэгчдэд: нэг удаагийнх - 0,05 г, хоногийн тун - 0,1 г байна.