Эсобен шахмалыг өглөөний цайны өмнөхөн эсвэл цайлах үедээ залгиж ууна.
Helicobacter pylori – н халдвар бүхий дээрх гэдэсний шархлаа өвчний үед бэлдмэлийг 20 мг тунгаар өдөрт 2 удаа бактерийн эсрэг бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ.
Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах (NSAID) бүлгийн эмийн хэрэглээтэй холбоотой үүссэн ходоодны шарх өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэх бол 18-аас дээш насанд хүрэгчдэд 20 мг тунгаар өдөрт 1 удаа, 4-8 долоо хоногийн турш ууж хэрэглэнэ.
Ходоод, улаан хоолойн сөргөөт өвчнийг (улаан хоолойн салстын улайлттай) эмчлэх зорилгоор: насанд хүрэгчид ба 12-с дээш насны хүүхдэд хоногт нэг удаа 40 мг тунгаар 4 долоо хоногийн турш, 20 мг тунгаар дахин 4 долоо хоногийн турш зовиур ба өвчний шинж тэмдгийг бүрэн арилтал эмчилгээг үргэлжлүүлнэ.
1-12 хүртэл насны хүүхдэд: биеийн жин нь 10-20кг бол хоногт 10мг тунгаар 1 удаа 8 долоо хоногийн турш; биеийн жин нь 20 кг-с их бол хоногт 10-20 мг тунгаар 1 удаа 8 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Ходоод, улаан хоолойн сөргөөт өвчний (улаан хоолойн үрэвсэлгүй) шинж тэмдгийн эмчилгээний зорилгоор: насанд хүрэгчид ба 12-с дээш насны хүүхдэд хоногт нэг удаа 20 мг тунгаар 4 долоо хоногийн турш уулгаад, эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзвэл 20 мг тунгаар дахин 4 долоо хоног уулгана. 1-12 хүртэл насны хүүхдэд: биеийн жин нь 10 кг-с их бол хоногт 10 мг тунгаар 1 удаа 8 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Золлингер-Эллисоны хам шинжтэй өвчтөнд: 18-с дээш насанд хүрэгчдэд, эмчилгээг хоногт 40 мг тунгаар хоногт 2 удаа уулгаж эхлээд, эмчилгээний үр дүнгээс хамааран тунг хоногт 80-160 мг хүртэл ихэсгэн хэрэглүүлнэ (хоногийн тунг 2-с дээш хувааж хэрэглүүл).