Амьсгалын зам болон арьсны халдвар,мэдрэгбиетнээрүүсгэгдсэнбэлгийнзамынөвчин, хөхүүл ханиад, сахуу, эритразма, гэдэсний халдвар, нярайн халдвар, хэвийн бус уушигны хатгалгаа (Legionnaire disease), листериоз, гонококкоор үүсгэгдээгүй давсагны үрэвсэл, нярайн уушигны үрэвсэл, жирэмсний үеийн шээс, бэлгийн замын халдвар, аарцагны цочмог үрэвсэл, тэмбүү, насанд хүрэгчдийн хөнгөн хэлбэрийн давсаг, умайн хүзүү, шулуун гэдэсний халдварт үрэвсэл, хэрх өвчин болон нянгийн гаралтай эндокардитын урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.Нүдний практикт мэдрэг биетнээр үүсгэгдсэн нүдний үрэвсэл, нярайн халдвар (коньюнктивит)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Мөн батганы эмчилгээнд хэрэглэнэ.
Нэг бүрхүүлтэй шахмалд:Эритромициний стеарат (BP) 500мг эритромицинтэйтэнцэнэ.Будагч бодис: ЭритросинЭритромициний стеарат (BP)250мг эритромицинтэйтэнцэнэ.Будагч бодис: Титаны диоксид
Эмчилгээ үргэлжлэх хугацаа тухайн халдвараас хамаарч янз бүр байна. (нярайн уушигны үрэвслийн үед доод тал нь 3 долоо хоног хэрэглэнэ.) Насанд хүрэгчдэд эритромициний сукцинат, эритромициний стеарат болон эстолатын давсыг хэрэглэхдээ тунг 250мг - 400мг эритромицин байхаар тооцно. Өдөрт 2 удаа 1г - аас ихгүй тунгаар хэрэглэх ба халдварын байдлаас хамаарч хоногт хэрэглэх тунг 4г хүртэл нэмэгдүүлж болно.Аарцагны цочмог үрэвсэлт өвчин:3 хоногийн турш 6 цагийн зайтай 500мг тунг судсаар тарьж хэрэглээд, дараа нь 250мг-аар 6 цагийн зайтай эсвэл 333мг-аар 8 цагийн зайтай эсвэл 500мг-аар 12 цагийн зайтай 7 хоног дотуур ууж хэрэглэнэ.