Эманера® гэдсэнд уусдаг бүрээсд бэлдмэлийг насанд хүрэгчидэд дараах заалтаар хэрэглэдэг.
- Ходоод улаан хоолойн сөөргөөт эмгэг
Энэ нь ходоодны хүчил ходоодноос улаан хоолой руу (залгиураас ходоод хүртлэх хэсэг) эргэн орсоноор үрэвсэл, цээж хорсолтоор илэрдэг эмгэг.
- Helicobacter pylori шалтгаант ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаат эмгэг. Хэрэв та энэ төрлийн өвчинтэй бол эмч танд бактерийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй хослуулан хэрэглэхийг зөвлөх болно.
- СБҮЭБ (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл) хэрэглээнээс үүдэлтэй ходоодны шархлаа
- Хэрэв та СБҮЭБ хэрэглэх бол Эманера® эмийг ходоодны шархнаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
- Нойр булчирхайн өөрчлөлтөөс шалтгаалсан ходоодны хүчил ихэссэн (Золлингер-Эллисоны хам шинж)
- Ходоодны шархлаанаас цус алдалтын урт хугацааны эмчилгээний дараа дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
12 болон түүнээс дээш насныханд:
- Ходоод улаан хоолойн сөөргөөт эмгэг
Энэ нь ходоодны хүчил ходоодноос улаан хоолой руу (залгиураас ходоод хүртлэх хэсэг) эргэн орсноор үрэвсэл, цээж хорсолтоор илэрдэг эмгэг.
- Helicobacter pylori шалтгаант ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаат эмгэг. Хэрэв та энэ төрлийн өвчинтэй бол эмч танд бактерийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй хослуулан хэрэглэхийг зөвлөх болно.
Бүрээст бэлдмэлийг өлөн эсвэл хооллох үед ууж болно. Эмч эмийн тун ба хэрэглэх аргыг зааж өгнө. Энэ нь өвчтөний байдал, түүний нас, элэгний үйл ажиллагаанаас хамаарна.