Цитофлавин (CYTOFLAVIN®) эмийг 2 шахмалаар өдөрт хоёр удаа, 8-10 цагийн зайтай ууж хэрэглэнэ. Шахмалыг хоолноос 30 минутын өмнө, зажлалгүй 100 мл усаар даруулж хэрэглэнэ. Бэлдмэлийг өглөө ба өдрийн цагаар, 18 цагаас өмнө хэрэглэнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 25 хоног (ээлж эмчилгээнд 100 шахмал) байна. Давтан эмчилгээг нэг сарын дараа эхэлж болно.