Тухайн бэлдмэлд мэдрэг бактериудаар үүсгэгдсэн дор дурьдагдсан халдваруудад:
Амьсгалын доод замын халдвар (цочмог ба архаг (сэдрэлийн үед) бронхит, уушгины хатгаа, цагаан мөгөөрсөн хоолойн тэлэгдэлт өвчин, муковисцидоз өвчний халдвар хүндэрсэн үед)
Чих хамар хоолойн халдварууд (цочмог синусит)
Бөөр ба шээс гадагшлуулах замын халдварууд (цистит, пиелонефрит)
Хэвлийн эрхтний хүндэрсэн халдварууд ( метронидазолтой хавсран)
Нянгийн халдвараас үүсгэгдсэн түрүү булчирхайн архаг үрэвсэл
Хүндрээгүй заг хүйтэн өвчин
Гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, шигеллез, «аялагчдын» суулгалт;арьс ба арьсан доорх зөөлөн эдийн халдварууд (халдварлагдсан шарх, шархлаа, түлэгдэлт, буглаа, хатиг) тус тус хэрэглэнэ.