- ходоод ба 12 нугалаа гэдэсний шархлаат өвчин;- шүүрэл нь хэвийн болон ихэссэн ходоодны үрэвсэл;- өрцний улаан хоолойн нүхний ивэрхий;- цээж хорсолт, хүчлээр огилт дагалдсан ходоод-улаан хоолойн сөөргөө;- шархлаат бус диспепсийн хам шинж;- үйл ажиллагааны хямралын улмаас үүссэн суулгалт;- бүдүүн гэдэсний үйл ажиллагааны өвчин эмгэг;- хордлого ба эмийн бэлдмэл, цочроох бодис (хүчил, шүлт) согтууруулах ундаа хэрэглэснээс үүссэн ходоод ба гэдэсний хямрал.
Хөнгөн цагааны фосфат, гель 20% 10,40г
Насанд хүрэгсэд ба 6-аас дээш насны хүүхдэд 1-2 уут бэлдмэлийг хоногт 2-3 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх схем өвчний шинжээс хамаарна: ходоод ба улаан хоолойн сөөргөө, өрцний ивэрхийн үед хоолны дараа шууд болон шөнөдөө; ходоод ба 12 нугалаа гэдэсний шархлааны үед хоолноос 1-2 цагийн дараа ба өвдөлт илрэх үед яаралтай; ходоодны үрэвсэл ба хоол боловсруулах замын диспепсийн үед хоолны өмнө: бүдүүн гэдэсний үйл ажиллагааны өвчин эмгэгийн үед өглөө өлөн үедээ ба шөнөдөө тус тус хэрэглэнэ. Хэрэв бэлдмэлийг хэрэглэх хооронд өвдөлт илэрвэл давтан хэрэглэнэ. 6 сараас бага насны хүүхдэд 6 удаагийн хооллолт бүрийн дараа 1/4 уут буюу 1 цайны халбагаар (4г): 6 сараас дээш насны хүүхдэд 1/2 уут буюу 2 цайны халбагаар 4 хооллолт бүрийн дараа уулгаж хэрэглэнэ. Бэлдмэлийг байгаагаар нь хэрэглэхээс гадна хагас аяга усанд шингэрүүлж хэрэглэх боломжтой.