Цефотаксимийг булчин эсвэл судсаар тарьж хэрэглэнэНасанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд: Тун болон хэрэглэх арга нь үүсгэгч нянгуудын мэдрэг байдал, халдварын зэрэг, өвчтөний биеийн байдлаас хамаарнаХалдварын төрлөөс хамаарсан хоногийн тун, тарилгын давтамж, хэрэглэх аргаНярай болон 12-оос доош насны хүүхдэд: хоногийн нийт 50-100мг/кг тунг 2-4 хуваан булчинд буюу судсанд тарина.Амь насанд аюултай хүнд халдварын үед хоногийн нийт тун 150-200мг/кг байх ба шаардлагатай давтамжаар хувааж таринаДутуу төрсөн нярайд хоногийн тунг 50мг/кг-аас хэтрүүлж болохгүйБөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд креатинины клиренс 5мл/мин-аас бага тохиолдолд үндсэн тунгийн хагасаар хэрэглэнэТухайн өвчтөнд хэрэглэх тунг үүсгэгч нянгийн мэдрэг байдал, халдварын зэргээс хамааран тохируулнаЗаг хүйтний хүндрээгүй хэлбэрийн үед 1гр-аар 1 удаа булчиндХүндрээгүй халдварын үед 1-2 гр-аар 12 цагийн зайтай булчин эсвэл судсаарДунд зэргийн болон хүнд халдварын үед нэг удаагийн тунг 2гр хүртэл нэмж болох ба 8 цаг тутамд булчин эсвэл судсаар, хоногийн тун 3-6грМаш хүнд халдварын /септицеми, төв мэдрэлийн тогтолцооны халдвар/ үед 2 гр-аар 6-8 цаг тутамд судсаар, хоногийн тун 6-8 грАмь насанд аюултай хүнд халдварын үед 2гр-аар 4 цаг тутамд судсаар, хоногийн тун 12 гр хүртэл тус тус тарина