Цефаклорыг түүнд мэдрэг нь тогтоогдсон бичил биетнээр үүсгэгдсэн халдварыг эмчлэхэд хэрэглэнэ:
- Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, Staphylococci, Streptococcus pyogenes үүсгэгдсэн дунд чихний халдвар
Тэмдэглэл: Haemophilus influenzae β-лактамаза-сөрөг, ампициллинд тэсвэртэй (BLNAR) омгийг зарим BLNAR омгийн in vitro мэдрэмтгий байдлаас үл хамааран цефаклорд тэсвэртэй гэж үзэх нь зүйтэй.
- Streptococcus pneumoniae, Haemophilus influenza, Streptococcus pyogenes үүсгэгдсэн амьсгалын доод замын халдварууд, уушигны хатгалгаа
Тэмдэглэл: Haemophilus influenzae β-лактамаза-сөрөг, ампициллинд тэсвэртэй (BLNAR) омгийг зарим BLNAR омгийн in vitro мэдрэмтгий байдлаас үл хамааран цефаклорд тэсвэртэй гэж үзэх нь зүйтэй.
- Streptococcus pyogenes үүсгэгдсэн фарингит, тонизилит
Тэмдэглэл: Пенициллин нь стрептококкийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, түүний дотор хэрлэгийн халууралтаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг ердийн эм юм.
- Цефаклор нь хамар залгиурын стрептококкийг устгахад үр дүнтэй байдаг; Гэсэн хэдий ч хэрлэгийн урьдчилан сэргийлэлтэнд цефаклорын үр нөлөөг тогтоосон томоохон тоо баримт одоогоор алга байна.
- Escherichia coli, Proteus mirabilis, Klebsiella spp., коагулаза-сөрөг Staphylococci үүсгэгдсэн шээс дамжуулах замын халдварууд, пиелоцефрит, цистит
- Staphylococcus aureus, Streptococcus pyogenes шалтгаант арьс, арьсны бүтэц алдагдах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Эмчийн заавраар хэрэглэнэ.