Цефазолинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн өвчнүүдийн үед хэрэглэнэ. Амьсгалын дээд ба доод замын бактерийн халдвар, чих хамар хоолойн өвчнүүд цөс ба шээс гадагшлуулах замын халдварууд, бага аарцгийн эрхтний өвчлөл, арьс зөөлөн эдийн, яс үений үрэвслүүд эндокардит, цусан үжил, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, хөхний үрэвсэл, шарх идээлэх, түлэгдэлтийн ба мэс заслын дараах халдварлагдсан шарх; заг хүйтэн ба тэмбүү зэрэг орно.