Хэрэглэхийн өмнө буцалгаж хөргөсөн /35-400С/, 200 мл усанд ууттай нунтгийг бүгдийг нь хийж бүрэн уустал хутган, уусмал бэлтгэнэ.
Суулгалтын үед насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд 50-100 мл-ээр 3-5 минутын зайтай уулгана.
Нярай болон бага насны хүүхдэд 4-6 цагийн турш 1-2 цайны халбагаар 5-10 минутын зайтай уулгана. (Хөнгөн явцтай суулгалтын үед хоногт 40-50 мл/кг, дунд зэргийн явцтай суулгалтын үед хоногт 80-100 мл/кг хэрэглэнэ).
Цаашид ус давсны тэнцвэрт байдал хэвийн болох буюу суулгалт зогстол хоногт 80-100 мл/кг тунгаар хэрэглэнэ.
Бусад шалтгаанаар ус-давсны тэнцвэрт байдал өөрчлөгдсөн үед (өвчний байдлаас хамаарч) 100-150 мл-ээс 500-900 мл хүртэл уусмалыг эхний 30 минутын турш уулгаад дараа нь дээрх тунгаар 40 минутын зайтайгаар өвчний шинж тэмдэг арилтал буюу ус давсны тэнцвэрт байдал хэвийн болтол хэрэглэнэ.