Насанд хүрэгчид, бага насны өвчтөнд Escherichia coli, Pseudomonas, aeruginosa, Staphylococcus aureusүүсгэгдсэн гадны чихний отит Proteus mirabilis, Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus халдварын улмаас хэнгэргэн хальс цоорсон, дунд чихний архаг отиттой 12 ба түүнээс дээш насны өвчтөнд Haemophilus influenzae, Moraxella catarrhalis, Pseudomonas aeruginosa Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae халдварын улмаас тимпаностоми хийлгэн туб тавиулсан, дунд чихний цочмог отиттой нэг ба түүнээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ.
Насанд хүрэгчид: чихэнд өдөрт хоёр удаа 6 ~ 10 дуслаар дусаана. Чихний суваг руу хүйтэн уусмал орсны улмаас толгой эргэхээс зайлсхийн уусмал бүхий савыг гарт нэгээс хоёр минут барьж бүлээсгэнэ. Эмийг өвчтөний чихийг дээр байхаар хажуулдан хэвтүүлж дуслаар хийнэ. Чихний сувагт дусал эмийг сайтар шингээлтийг хангахын тулд энэхүү байрлалд ойролцоогоор 10 минут хэвтэнэ. Хэрэв шаардагатай бол эсрэг талын чихэнд үйлдлийг давтана. Өвчтөний нас, шинж тэмдэгээс хамааран тунг ихэсгэх эсвэл багасгана.