Хиконцил бэлдмэлийг дунд чих, хамар, хоолой, амьсгалын доод замын үрэвсэл, шээс ялгаруулах замын, бэлгийн замын, ходоод гэдэсний замын, арьс болон зөөлөн эд, заг хүйтэн, Лаймын бореллиоз өвчний үед хэрэглэнэ. Хиконцилыг аминопенициллин тарьж хэрэглэх эмчилгээний үргэлжлэл байдлаар хэрэглэнэ. Бэлдмэлийг нүүр амны эмчилгээний үед болон амьсгалын дээд замын мэс заслын эмчилгээний үед үжилт эндокардитаас урьдчмлан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Хиконцилыг ходоодны шархлаа болон дээд гэдэсний шархлаа өвчний үед H.Pylori-г устгах зорилгоор (ямагт бусад бэлдмэлтэй хослуулж) хэрэглэнэ.
1 капсулд 250мг амоксициллин тригидрат агуулагдана
· Насанд хүрэгсэд болон 20кг-аас дээш жинтэй хүүхдэд 250мг буюу 500мг-р өдөрт 3 удаа ууна. Түүнийг илүү өндөр тунгаар тун хоорондын зайг уртасган хэрэглэж болно. Хоногийн дээд тун 6гр байна.· 20кг-аас доош жинтэй хүүхдэд амоксициллиныг биеийн нэг кг жинд нь ерөнхийдөө хоногт 20-40мг тунгаар тооцож, түүнийгээ 3 хувааж хэрэглэнэ. Хоногийн дээд тун хүүхдийн биеийн жинд 100 мг/кг байна.· Насанд хүрэгсдэд давсагны цочмог үрэвслийн үед 3гр тунгаар зөвхөн нэг удаа хэрэглэж болно. 12 цагийн дараа мөн 3гр тунгаар давтан хэрэглэж болно.· Насанд хүрсэн хүн заг хүйтнээр өвдсөн бол амоксициллиныг нэг удаагийн тунг 3гр, бэлгийн бойжилтын өмнөх насны хүүхдэд амоксициллинийг биеийн жинд 50 мг/кг тунгаар тооцоолон нэг удаа хэрэглээд, түүн дээр пробенецидыг биеийн жинд нь 25 мг/кг тунгаар тооцон нэмж хэрэглэнэ. · Насанд хүрэгсэд болон 30к-аасг дээш жинтэй хүүхдэд эндокардитаас урьдчилан сэргийлэх зорилгоор 3гр тунгаар мэс ажилбараас 1 цагийн өмнө хэрэглэх бөгөөд мөн мэс ажилбарын дараа 1.5гр тунгаар 6 цагийн зайтай хэрэглэнэ. 15-30кг жинтэй хүүхдэд насанд хүрэгсдийн тунгийн хагасыг, 15кг-аас доош жинтэй хүүхдэд насанд хүрэгсдийн тунгийн ¼-г өгнө.· Лаймын бореллиозтой насанд хүрэгсэд болон 20кг-с дээш жинтэй хүүхдэд хоногийн 500-1000мг тунг 3 хувааж өгөх бөгөөд 20кг-аас доош жинтэй хүүхдэд биеийн жинд хоногт 30-50мг/кг тунгаар тооцож түүнийгээ 3 хувааж хэрэглэнэ.· H.Pylori-ийн эсрэг эмчилгээнд бусад эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 20кг-аас дээш жинтэй хүүхдэд хоногийн 1000мг тунг 2 хувааж өгөх бөгөөд 20кг-аас доош жинтэй хүүхдэд биеийн жинд нь хоногийн 50мг/кг тунг 2 хувааж хэрэглэнэ.· Амоксициллиныг бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд хэрэглэж болно. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай (креатинин клиренс ˂0,16 мл/сек (10 мл/мин)) өвчтөнд тун хоорондыг зайг 12-24 цаг хүртэл уртасгаж хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Словени