Фостерын найрлагад, хоёр өөр үйлдлийн механизмтай боловч, гуурсан хоолойн багтрааны сэдрэлийн давтамжийг бууруулахад харилцан бие биенээ дэмжиж үйлчилдэг, беклометазоны дипропионат ба формотерол эмүүд багтдаг. Фостер бэлдмэлийг бронхийн багтраатай хүмүүст, зайлшгүй 2 эмийн хослолоор (глюкокортикостероид ба уртасгасан үйлдэлтэй бета2-адреномиметик) ингаляциар эмчлэх шаардлага гарсан тохиолдолд хэрэглэнэ.
Үүнд:- глюкокортикостероид ба түргэн үйлдэлтэй β2-адреномиметик эмүүдийг хэрэглээд байхад, эмчилгээний хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа эсвэл- глюкокортикостероид ба уртасгасан үйлдэлтэй бета2-адреномиметикийн хослолыг ингаляциар хэрэглэх үед бронхийн агчил түргэн тавигдаж, эмчилгээний үр нөлөө сайн байгаа бол энэ бэлдмэлийг хэрэглэнэ.
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ)Уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй (УАБӨ) (эхний 1 секунд дэх огцом гаргалтын амьсгалын эзэлхүүн FEV1 < 50%) хүмүүст, цагаан мөгөөрсөн хоолойг тэлэх уртасгасан үйлдэлтэй эм үргэлж хэрэглэдэг хэдий ч бронхийн агчил байнга тохиолддог гэсэн өгүүлэмжтэй бол шинж тэмдгийн эмчилгээ байдлаар хэрэглэнэ.
Беклометазоны дипропионат 100 мкг, Формотеролын фумарат 6 мкг
Гуурсан хоолойн багтраа өвчний үед:
А. Барих эмчилгээ: Фостер бэлдмэлийг ердийн барих тунгаар, шаардлага гарсан үед нь богино хугацааны үйлчилгээтэй бронх тэлэх эмүүдийг нэмж хэрэглэх байдлаар эмчилгээг явуулах
B. Барих ба туслах эмчилгээ: Фостер бэлдмэлийг ердийн барих тунгаар хэрэглэж байх үедээ шаардлага гарвал нэмэгдэл тунг авах байдлаар эмчилгээг явуулах
A. Барих эмчилгээ Фостер бэлдмэлийг ердийн барих тунгаар хэрэглэж байх үедээ хэрэв шаардлага гарвал богино хугацааны үйлчилгээтэй бронх тэлэх эмүүдийг нэмэлтээр хэрэглэж байхыг өвчтөндөө хэлж өгөх хэрэгтэй.
Насанд хүрэгчид ба 18 дээш насны залууст:Хоногт 1-2 удаа ингаляцаар хэрэглэнэ. Хоногт хэрэглэж болох дээд тун 4 ингаляц.
B. Барих ба туслах эмчилгээЭмчлүүлэгч фостер бэлдмэлийг өөрт заагдсан “барих” тунгаар хэрэглэх ба бронхийн багтраа сэдрэх үед Фостер бэлдмэлийг нэмэлт байдлаар хэрэглэнэ. Эмчлүүлэгчид эмчийн заасан тунгаар, заагдсан хугацаанд эмээ хэрэглэхийн хамт хэрэв шаардлага гарвал нэмэлт байдлаар хэрэглэх боломжтойг тайлбарлаж өгөх хэрэгтэй.
Насанд хүрэгчдэд зориулсан тун: Барих тун: өдөрт 2 удаа 1 ингаляци хийх (нэг ингаляцийг өглөөгүүр, нөгөөг нь орой хийх).Хэрэв шаардлага гарвал нэмэлтээр дахин нэг ингаляци хийж болно. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш хэдэн минут өнгөрсөн ч багтрааны агчил намдахгүй байвал давтан ингаляцийг хийх боломжтой. Хоногийн хамгийн дээд тун — 8 удаагийн цацлага.