Бэлдмэлд мэдрэг бичилбиетнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Амьсгалын дээд зам, чих хамар хоолойн халдвар (дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл) Амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн архаг үрэвсэл, түүний хурцдал, эмнэлгийн бус шалтгаант уушгины үрэвсэл) Арьс ба зөөлөн эдийн халдвар Бөөр, шээс бэлгийн доод замын халдвар
Амоксициллин + Клавуланы хүчил
Хоол боловсруулах замын хямрал илрэхээс сэргийлэхийн тулд бэлдмэлийг хоолны эхэн үед хэрэглэнэ. Шахмалыг аяга усаар даруулж бүтнээр нь залгихаас гадна хагас аяга (30мл-с багагүй) усанд уусгаж хэрэглэхийн өмнө сайтар хутгаж ууна.Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний явцаас хамаарах бөгөөд онцгой шаардлагагүй үед 14 өдрөөс олон хоног хэрэглэхгүй.Насанд хүрэгсэд ба 40кг-с дээш жинтэй хүүхдэд бэлдмэлийг 500/125мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Хүнд явцтай архаг дахилтат халдварын эмчилгээнд уг тунг 2 дахин ихэсгэн хэрэглэж болно.3 сараас 2 хүртэл насны хүүхдэд (5-12кг жинтэй) хэрэглэх хоногийн тун амоксициллиных 20-30мг/кг, клавуланы хүчлийнх 5-7.5мг/кг байна. Энэ нь 125/31.5мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэхтэй дүйнэ.2-12 настай хүүхдэд (13-37кг жинтэй) хэрэглэх хоногийн тун амоксициллиных 20-30мг/кг, клавуланы хүчлийнх 5-7.5мг/кг байна. Энэ нь 2-7 настай хүүхдэд (13-25кг жинтэй) 125/31.5мг тунгаар хоногт 3 удаа, 7-12 настай хүүхдэд (25-37кг жинтэй) 250/62.5мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэхтэй адил байна. Хүнд явцтай халдварын үед дээрх тунг 2 дахин нэмэгдүүлж болно. Хоногийн дээд тун амоксициллиных 60мг/кг, клавуланы хүчлийнх 15мг/кг байна.
Үйлдвэрлэсэн улс: Нидерланд