Бэлдмэл өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Хоолой хөндүүрлэж өвдөх, хавагнах, улайх шинжийг багасгах, хамрын амьсгалыг хөнгөвчлөх, чих хамар хоолойн эрхтний зүгээс илрэх хүндрэлийг багасгах үйлдэлтэй.
Phytolacca americana (Phytolacca) C24, Atropa belladonna (Belladonna) C30, Hepar sulfuris C12, Acidum sulicicum (Silicea) C12
1 шахмалыг амандаа бүрэн уустал байлгана. Өвчний эхний шинж илрэх үед бэлдмэлийн эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй. Бэлдмэлийг дараах схемээр хэрэглэнэ. Эмчилгээний эхний 2 цагт 1 шахмалаар цаг тутамд, дараа нь 3-4 цаг тутамд 1 шахмалаар хэрэглэх ба хоногт 5-с илүүгүй шахмал хэрэглэнэ. Эмчилгээг эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд өвчний шинж тэмдэг арилахгүй хадгалагдвал эмчид хандах шаардлагатай.