Стоматит, гингивит, пародонтит, глоссит, тонзиллит, фарингит зэрэг амны хөндийн болон залгиурын нянгийн гаралтай үрэвсэлт өвчин мөн залгиурын үйл ажиллагааны алдагдалд хүргэх эмгэгүүдийн үед хэрэглэнэ. Амны хөндий болон залгиурын хэсэгт хийгдэх мэс ажилбарын (шүд авах, хоолойны мах авах) өмнө халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Нэг шахмалд тиротрицин 0,5мг, лидокайн гидрохлорид 1 мг, хлоргексидин диглюконат 1 мг
2 цаг тутамд 1 шахмалыг амандаа хүлхэж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш настай хүүхдийн хоногийн тун нь 8 шахмал, 4-12 насны хүүхдийн хоногийн тун нь 6 шахмал байна. Ихэвчлэн эмийн бэлдмэлийг хэрэглэснээс хойш хэд хоногийн дараа өвчний шинж тэмдэг арилах бөгөөд тогтвортой эмчилгээний үр нөлөөнд хүрэхийн тулд эмчилгээг дахин 2-3 хоног үргэлжлүүлэхийг зөвлөдөг.