Транексамын хүчлийн тарилгын уусмалыг гемофилитэй өвчтөнд богино хугацаанд (2-8 өдөр) цус алдалтыг бууруулах болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн шүд авсны дараа цус алдалтаас урьдчилан сэргийлэх болон цус алдалтыг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Гемофилитэй өвчтөн шүд авахуулахын өмнө эхлээд кг жинд нь 10 мг-р тооцон транексамын хүчлийг венийн судсаар орлуулах эмчилгээний хамт хэрэглэнэ. Тухайн мэс ажилбарын үед кг жинд 25 мг тунгаар өдөрт 3-4 удаа 2-8 өдөр уухаар хэрэглэж болно. Парентерал эмчилгээнд кг жинд нь 10 мг тунгаар өдөрт 3-4 удаа хэрэглэнэ.