Цочмог болон архаг тонзиллот, гүйлсэн булчирхай томрох болон гүйлсэн булчирхай авах мэс ажилбарын дараа эдгэрэлтийг хурдасгах зорилгоор хэрэглэнэ.
Atropinum sulfuricum trit. D5 12.5мг, Hepar sulfuris trit. D3 10,0мг, Kalium bichromicum trit. D4 50мг, Mercurius bijodatus trit. D8 25,0мг, Silicea trit. D2 5.0мг
Хэрвээ өөрөөр заагаагүй бол доор заасны дагуу тонзилотреныг хэрэглэнэ:
Өвчний хурц үед: 3-12 настай хүүхдэд эхний 1-2 хоногт 2 цаг тутамд 1 ширхэгээр, өдөрт хамгийн ихдээ 8 шахмал байхаар тооцож биеийн байдал сайжрах хүртэл өгнө. Үргэлжлүүлэн өдөрт 3 удаа 1 ширхэгээр өгнө.
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд биеийн байдал сайжрах хүртэл эхний 1-2 хоногт цаг тутамд 1 ширхэгээр, өдөрт хамгийн ихдээ 12 шахмал байхаар тооцож өгнө.
Архаг тонзиллит болон гүйлсэн булчирхайн үрэвсэл ихсэхэд: 3-12 настай хүүхдэд өдөрт 3 удаа 1 шахмалаар, насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд өдөрт 1-2 шахмалаар өгнө. Эмчилгээг 4-6 долоо хоног үргэлжлүүлвэл зохино.
Шахмалыг хоол идэхээс хагас цагийн өмнө юмуу хоол идсэнээс хагас цагийн дараа амандаа удаан уусгаж хэрэглэнэ. 3 хүртэлх насны хүүхдийн эмчилгээнд шахмалыг хувааж болно.