Амьсгалын дээд замын цочмог ба архаг өвчин (гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл), амьсгалын замын вирусын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон бактерийн халдварын үед антибиотик эмчилгээтэй хавсаргах ба амны хөндийн салстын үрэвсэл, идээт шарх, хөөнг хавагналтыг багасгах, өвдөлт намдаах, амны хөндийг цэвэршүүлж ариутгах зорилгоор хэрэглэнэ.
Хуурмаг булчирхайт ортууз (Stellera chamaejasme) болон одой далан түрүү (Oxytropis pseudoglandulaosa)-гийн газрын дээд хэсэг.
3-6 насны хүүхэд хоногт 1-2 шүршилтээр, 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 2-3 шүршилтээр хоногт 3-5 удаа шүршиж хэрэглэнэ. .