Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Тиреотоксикоз
- Тиреотоксикозын мэс заслын эмчилгээнд бэлтгэх
- Тиреотоксикозын (ялангуяа хүнд хэлбэрийн тиреотоксикозтой өвчтөн) радио идэвхт йодын эмчилгээнд бэлтгэх
- Радио идэвхт йодын эмчилгээний хооронд завсрын эмчилгээ
- Бусад тохиолдолд - Радикал эмчилгээ хийх боломжгүй өвөрмөц шалтгаантай буюу өвчтөний ерөнхий биеийн байдалтай холбоотойгоор тиреотоксикозын удаан хугацааны барих эмчилгээ
- Тиреотоксикозын өгүүлэмжтэй буюу автоном аденом, далд тиреотоксикозын үед йодын бэлдмэл (йод агуулсан рентген тодруулагч бодис хэрэглэж байгаа тохиолдол мөн хамаарагдана) хэрэглэж байгаа тохиолдолд тиреотоксикозоос сэргийлэх.
Шахмалыг хоолны дараа зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна. Хоногийн тунг 1 удаа болон 2-3 хувааж хэрэглэж болно. Эмчилгээний эхэнд 1 удаагийн тунг өдрийн тодорхой цагт хэрэглэнэ. Барих тунг өглөөний цайны дараа 1 удаа хэрэглэнэ.