Төрөл бүрийн анаэроб үүсгэгчидийн халдвар: цусан үжил, остеомиелит, аарцагын хөндийн үрэвсэл гялтан хальсны үрэвсэл, уушгины халдвар, синусит, амны хөндийн үрэвсэл, мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэхэд: бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын дараа; гэдэс, эмэгтэйчүүдийн мэс заслын дараах анаэроб үүсгэгчидийн халдвар гэх мэт.
Төрөл бүрийн анаэроб организмын халдварыг эмчлэхэд: өдөрт 0.8г тунгаар нэг удаа нийт 5-6 өдөр судсанд дуслаар аажим дусаана.
Мэс заслын анаэроб организмын халдвар үүсэлтээс урьдчилан сэргийлэхэд: нийт тун 1.6г, өдөрт нэг ба хоёр удаа аажим дусаана. Эхний тун мэс заслаас 2-4 цагийн өмнө, дараагийн тун мэс заслын үед эсвэл 12-24 цагийн дараа хийгдэнэ.