Ханиад ба томууны үед илрэх дараах шинж тэмдгийг хөнгөвчлөх зорилгоор богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ:· Хамар ба хамрын дайвар хөндий битүүрэх· Ханиад шуухинаа· Найтайх· Бие өвдөх, хоолойн өвдөлт, толгойн өвдөлт, булчингийн өвдөлт, хамрын дайвар хөндийн хэсэгт илрэх өвдөлт· Халуурах ба түүнтэй холбоотой дагжих
1 уутанд (22,1 г):Идэвхтэй бодис: парацетамол 325 мг, фенирамины малеат 20 мг, фенилэфриний гидрохлорид 10 мг, аскорбины хүчил 50 мг тус тус агуулагдана.
1 уутан дахь агууламжийг 1 аяга халуун усанд уусгана. Хэрэглэхэд тохиромжтой болтол хөрсний дараа хэрэглэнэ. Насанд хүрэгсэд (өндөр настанг оруулаад) ба 12 болон түүнээс дээш насны хүүхэд: 1 уут бэлдмэлийг шаардлагатай үед 4-6 цагийн зайтай хэрэглэнэ. 24 цагийн хугацаанд 4 уутаас олон бэлдмэл хэрэглэхгүй. Бэлдмэлийг 4-с бага цагийн зайтай хэрэглэхгүй.Бэлдмэлийг 12-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.