Ургал мэдрэлийн хямрал, анхаарал төвлөрүүлэлт ба зан төрхийн өөрчлөлт, айдас түгшүүрэл, цочромтгой болох, сэрэмтгий чанар нь ихсэх шинж дагалдсан невроз болон невроз төст хямралын үед хэрэглэнэ.
Хэт идэвхжил ба анхаарал төвлөрүүлэх чадварын дутагдлын хам шинжийн үед мөн хэрэглэнэ.
Сайтар цэвэршүүлсэн тархины өвөрмөц уураг S-100-ын эсрэг антител – 0.003г
Ууж хэрэглэнэ. 1 удаа хэрэглэхдээ шахмалыг 1-2 ширхгээр хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд тасалгааны хэмийн буцалсан бага хэмжээний усанд шахмалыг уусгаж болно.
Невроз ба невроз төст байдал: 1 шахмалаар хоногт 1-3 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 1-3 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 6 сар хүртэл хугацаагаар уртасгах буюу эсвэл 1-2 сарын дараа давтаж болно.
Хэт идэвхжил ба анхаарал төвлөрүүлэх чадварын дутагдлын хам шинжийн үед 2 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 1-3 сар үргэлжилнэ. Хэрэв эмчилгээг эхэлснээс хойш 3-4 долоо хоногийн дараа удаан хугацааны сайжрал илрэхгүй байвал эмчид хандах шаардлагатай.