Тайлол колд сиропыг ханиад болон томууны дараах шинж тэмдгүүдийг намдаах зорилгоор хэрэглэнэ: Ханиалга, Хамрын шуухинаа, Хамраас нус гоожих, Найталгах, Бие чихүүцэх, Толгой өвдөх, Булчин өвдөх, Хоолой өвдөх, Халуурах
Парацетамол 160мг, Хлорфенирамины малеат 1мг, Декстрометорфаны гидробромид 5мг, Псевдоэфедрины гидрохлорид 15мг
Тайлол колд сироп нь хүүхэд дотуур ууж хэрэглэхээр зориулсан бэлдмэл.
5-11 настай хүүхдэд:2 цайны халбагаар буюу эсвэл 2 хэмжээс бүхий халбагаар (10 мл).
12 оос дээш насны хүүхдэд:4 цайны халбагаар буюу эсвэл 4 хэмжээс бүхий халбагаар (20 мл). Шаардлаагтай үед 4-6 цагийн зайтай давтан хэрэглэж болох ба хоногийн дээд тун 4 хүртэл тун.
Сиропыг хоолноос 30 минут - 1 цагийн дараа бүлээн усаар даруулж ууна. Кофе болон кофеин агуулсан ундаагаар даруулж ууж болохгүй.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа: өндөр болон фебриль халууныг бууруулах зорилгоор 3 хүртэл хоног, өвчний бусад шинж тэмдэгүүдийг арилгах зорилгоор 5-7 хоног хэрэглэнэ. Фебриль халуун буурахгүй 3 хоног, өвчний шинж тэмдэг арилахгүй 5 өдрийн турш хэвээр байвал зайлшгүй эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.