Хүндрэлийн (өвчтөний биеийн байдал хүнд биш, халуураагүй болон халдвар хордлогын шинж тэмдэг) шинж тэмдэг илрээгүй Staphylococcus spp., Salmonella sp., болон Shigella sp., нянгаар үүсгэгдсэн цочмог суулгалтын үед хэрэглэнэ.
5мл хөвмөлд 220 мг нифуроксазидыг агуулна
Стопдиар хөвмөлийг дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө нэгэн төрлийн шингэн болтол нь сайн сэгсэрнэ. Шаардлагатай гэж үзвэл араас нь усаар даруулж болно. Бэлдмэлийг хоол унднаас хамаарахгүй хэрэглэнэ.
Хүүхдийн эмийн тун:- 2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 12 цагийн зайтай хоногт 2 удаа
7 сартайгаас 6 нас хүртэлх хүүхдэд: 5мл-ийн хэмжих халбагаар 8 цагийн зайтай хоногт 3 удаа;
7-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд: 5мл-ийн хэмжих халбагаар 6 цагийн зайтай хоногт 4 удаа
Эмч зөвлөөгүй тохиолдолд нифуроксазидыг 3 хоногоос илүү хэрэглэхгүй.