Хүндрэлийн (өвчтөний биеийн байдал хүнд биш, халуураагүй болон халдвар хордлогын шинж тэмдэг) шинж тэмдэг илрээгүй Staphylococcus spp., Salmonella sp., болон Shigella sp., нянгаар үүсгэгдсэн цочмог суулгалтын үед хэрэглэнэ.
Нэг ширхэг бүрхүүлтэй шахмалд нифуроксазид 100мг
Стопдиар шахмалыг дотуур ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд болон 7-оос дээш насны хүүхдэд хоногт хоёр шахмалаар 4 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хоол унднаас хамаарахгүй тогтмол 6 цагийн зайтай ууж хэрэглэнэ. Шахмалыг зажлахгүй бүхлээр залгин хангалттай хэмжээний усаар даруулж ууна. Цочмог суулгалтын үед Стопдиар бүрхүүлтэй шахмалыг 3 хоног ууж хэрэглэнэ. Энэ хугацаанд өвчний шинж арилахгүй тохиолдолд эмчид хандана уу!