Солпадеиныг хурц болон дунд зэргийн өвдөлтийн хам шинж, биеийн температур ихсэлттэй холбоотой илрэх өвдөлтийн хам шинж, үүнд: толгой өвдөлт, мигрень, шүдний өвдөлт (ялангуяа шүдний ажилбарууд, шүд авахуулах), остеоартритын үеийн булчингийн өвдөлт, булчин-ясны өвдөлт, мэдрэлийн өвдөлт, сарын тэмдэгийн үеийн өвдөлт, ишиас, синуситын үеийн өвдөлт, хоолойн өвдөлт орно.
Бэлдмэлийг эхлээд усанд уусгаж, дотуур ууж хэрэглэнэ (тал стаканаас багагүй усанд).
18-аас дээш насны насанд хүрэгсэд (ахмад настныг оруулаад). 1-2 шахмалаар 4-6 цаг тутамд, шаардлагатай тохиолдолд 4 цагаас багагүй зайтайгаар хэрэглэнэ. Хоногийн дээд тун – 8 шахмал (4000 мг парацетамола/240 мг кофеин/64 мг кодеин) байна. Эмчийн зөвлөгөөгүйгээр 3-аас илүү хоног хэрэглэж болохгүй. Зөвлөмжит тунг хэтрүүлж болохгүй.