Хөрзөнт хэлбэрийн псориаз:
o Скафо нь бусад системийн эмчилгээ болох циклоспорин, метотрексат болон PUVA-д хариу үзүүлэхгүй эсвэл хориглох заалттай эсвэл эдгээр эмчилгээнд тэсвэргүй, 6 ба түүнээс дээш насны өвчтөнд дунд болон хүнд хэлбэрийн хөрзөнт хэлбэрийн псориазын эмчилгээнд, хэрэглэх заалттай.
§ Псориазын артрит (псориазын үе мөчний хэлбэр):
o Скафо нь насанд хүрэгчдэд идэвхтэй псориазын артритын эмчилгээнд хэрэглэх заалттай. Скафо-г дангаар эсвэл метотрексаттай цуг хэрэглэх боломжтой.
§ Радиограф шинжилгээнд өөрчлөлттэй эсвэл өөрчлөлтгүй аксиал спондилоартрит (нуруу цээж аарцаг гэх аксиал араг ясны спондилоартрит)
§ Барьцалдаат спондилит/радиограф шинжилгээнд өөрчлөлттэй аксиал спондилоартрит
o Скафо нь насанд хүрэгчдэд идэвхтэй барьцалдаат спондилитын эмчилгээнд хэрэглэх заалттай
§ Радиограф шинжилгээнд өөрчлөлтгүй аксиал спондилоартрит/радиограф шинжилгээнд өөрчлөлттэй аксиал спондилоартрит
o Скафо нь насанд хүрэгчдэд радиограф шинжилгээнд өөрчлөлтгүй аксиал, үрэвслийн шинж тэмдэг бодитой илэрч буй, идэвхтэй спондилоартритын эмчилгээнд хэрэглэх заалттай
Зөвлөх тун нь 300 мг-ийг арьсан дор хийх бөгөөд урьдал тунг 0,1,2,3 болон 4 дэх долоо хоногуудад хийгээд цааш сар болгон дэмжих тунг хийнэ. Зарим өвчтөнд 2 долоо хоног тутам 300мг-аар хэрэглэхэд илүү үр дүнтэй байж болно.
300 мг тун тус бүрийг арьсан дор нэг удаагийн тарилгаар эсвэл 150 мг-аар хоёр удаагийн тарилгаар хийнэ.