Септолете тотал нимбэг ба гандигар хүлхмэл бэлдмэлийг насанд хүрэгсэд ба 6 -аас дээш насны хүүхдэд хоолой өвдөх, ам, буйл гэмтэх, залгиур, төвөнх, буйлны үрэвсэл зэрэг эмгэгийн үед, мөн шүд авахын өмнө болон дараа үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
Бензидамины гидрохлорид ба 1 мг цетилпиридиний хлорид
Насанд хүрэгсэд: Хоногт 3-4 хүлхмэл хэрэглэхийг зөвлөнө. Хүлхмэлийг 3-6 цагийн зайтайгаар аажим уусгаж хүлхэж хэрэглэнэ.
12-оос дээш насны хүүхэд: Хоногт 3-4 хүлхмэл хэрэглэхийг зөвлөнө. Хүлхмэлийг 3-6 цагийн зайтайгаар аажим уусгаж хүлхэж хэрэглэнэ.
6-12 насны хүүхэд: Хоногт 3 хүлхмэл хэрэглэхийг зөвлөнө. Хүлхмэлийг 3-6 цагийн зайтайгаар аажим уусгаж хүлхэж хэрэглэнэ.
6-аас доош насны хүүхэд: Септолете тотал нимбэг ба гандигар бэлдмэлийг 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Бэлдмэлийг шүд угаахын өмнө буюу хойно шууд хэрэглэхгүй байвал зохимжтой. Септолете тотал нимбэг ба гандигар бэлдмэлийг 7 өдөр хүртэл хугацаагаар хэрэглэж болно.