Харшлын гаралтай хамрын салстын цочмог үрэвсэл, хамрын салстын вазомотор үрэвсэл, хамрын салстын үрэвслийн шинж бүхий амьсгалын замын цочмог эмгэг, тоосонцорын харшил, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салстын хаванг багасгах, хамрын салстын гэмтлийг эдгээх) зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ. Өвчтөнг хамрын хөндийн оношлогооны ажилбарт бэлтгэх болон хамрын хөндийд хийсэн мэс ажилбарын дараа хамрын амьсгалыг эргэн сэргээх зорилгоор хэрэглэнэ.
1 мл хамрын цацлагын уусмалд декспантенол 50 мг ба ксилометазолины гидрохлорид 1 мг агуулагдана
Насанд хүрэгсдийн хэрэглээ: 1 тугнасан цацлагийг хамрын нүх бүрт хэрэгцээнээс хамаарч хоногт 3 хүртэл удаа цацаж хэрэглэнэ. Бэлдмэлийн тун нь эмнэлзүйн үр дүн болон хувь хүний мэдрэг байдлаас хамаарна. Эмч илүү удаан хугацааны эмчилгээ зөвлөснөөс бусад тохиолдолд эмчилгээг 7 хоногоос удаан хугацаагаар үргэлжлүүлэхгүй. Зөвхөн хэдэн өдөр завсарласны дараа л дахиж хэрэглэж болно.